Коронавирусний халдвараар дэлхий дахинд 2.8 сая гаруй хүн өвчлөөд байна. Манай улсын хувьд 41 хүн шинээр ажиглалтад орж, 271 хүн ажиглалтаас гарчээ. 24 цагийн хугацаанд шуурхай мэдээлэл, дуудлагын утсанд 224 дуудлага ирсний дийлэнх нь хүмүүс амралтын газруудад олноороо бөөгнөрч байгааг анхааруулж өгөөч гэсэн хүсэлт байсан аж.
Хойд хөрш ОХУ-д өвчлөл их хэвээр байгаа бөгөөд иргэд гэрийн хорионы дэглэмийг сахихгүй байгаагаас өвчлөл тархаж байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Орост мөн хүүхдүүд өвчлөх, вирус тараах тохиолдол их байгаа юм.
Улс орнууд гэрийн хөл хорионы хатуу дэглэмийг үргэлжлүүлэх талаар хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Хойд хөршид иргэд гэрийн хөл хорионы хатуу дэглэмд ороод гурван долоо хонож байгаа ч өвчлөл нэмэгдсэн нь анхаарал татаж байна.
Тэгвэл АНУ-д нас баралтын тоо 50 мянга давж, 890 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.
Дэлхий нийтэд нийт эдгэрсэн хүний тоо 781 мянга давсан бөгөөд Итали, Испани, Франц зэрэг улсад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурсаар байна. Харин Туркт халдварын тархалт өндөр байгаа бөгөөд хоногт 3122 шинэ тохиолдол бүртгэгджээ. Швейцарт өвчлөлийн тоо 21600 гаруй болж, халдварын улмаас 1309 хүн эндсэн байна.