БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 25-ны 00.00 цагийн байдлаар 10-аар нэмэгдэж, нийт 10718-д хүрэв.
Шинээр илэрсэн 10 тохиолдлын дөрөв нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Нийт 8635 (+134) иргэн эдгэрсэн бол 240 (+0) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 595161 (+5641) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 575184 (+5972) иргэний хариу сөрөг гарч, 9259 (-341) иргэний хариу хүлээгдэж байна.
Тусгаарлалтад 1843 (-124) иргэн байна.