Коронавирусийн халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 37 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй. Эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллахыг Эрүүл мэндийн Сайд хэлж байгаа.
Тиймээс амралтын энэ өдөр Эрүүл мэндийн сайд, яамны газар хэлтсийн дарга нар ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүдтэй уулзаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор тавдугаар сарын 06-08 ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага, сургуулилтыг хийхээр болов.
Дадлага сургуулилтыг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаныхан хэлэлцлээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл ( 4 )
\nАлбан тушаал нь л ажиллаж байгаа санаатай. Мэргэжилтнүүддээ ганц мэргэжлийн үг хэлж чадахгүй мөртлөө хийсэн, хэлсэн юмыг өөрөө хийсэн мэт чалчиж өгнөө
Covid 19 хэмээх аюулт өвчин одоохондоо Монголын нийгэмд хараахан тархаагүй боловч ХӨСҮТ д голомтлон тархаж одоогийн байдлаар 37 д хүрээд байна. Өдөр бүр нэгээр нэмэгдэж байна.\nЭрхэм эрх мэдэлтнүүд юу бодож ямар арга хэмжээ авах гэж байгаа нь тодорхойгүй эдгэж байгаа өвчитнүүдээсээ илэрч байгаа өвчитнүүдийн тоо хурдацтай байна. Энэ бол аюулын харанга цохиж байна гэсэн үг. Эх оронч сэтгэлгээ чухал байна. Иргэдээ татан авах нэрээр сонгуулийн шоу хийж тахал тээгчдийг багаар нь оруулж ирэх ажиллагаа өргөжин тэлж байна.
Одоо өдөр бүр мэдээлэл хийхээ боль!! Нэгэн хэвийн мэдээллээ өнжиж хий ?? Хүмүүс залхаад сүүлдээ айдас нь арилаад байна. Айдас нь арилах чинь сэрэмж алдах аюултай. Ийм учраас ЭМЯ мэдээллээ өөрчилмөөр байна!!!.
durdee itgetsen