"Энэ хүүхдүүд ЭХ ОРОНДОО ИРЖ, хяналтад байгаа нь сайн хэрэг"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусний халдвар, тархалтын талаарх мэдээлэл, иргэдийн цахим орчинд илэрхийлж байгаа санал, шүүмжлэлд өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв. 

Тэрбээр "Сүүлийн хэдэн өдөр "Фэйсбүүкийг хаах гэж байна, тэгвэл тэмцэнэ" гэсэн байр суурийг сошиалд зарим хүн илэрхийлж байна. Албан ёсны шийдвэр хаана ч гараагүй. Гарах ч үгүй байх. Фэйсбүүк бол хүн хоорондын харилцааны хэрэгсэл, байр сууриа илэрхийлэх индэр, мэдээлэл авах боломж. Харин фэйсбүүк худал ташаа мэдээлэл түгээх, хэн нэгнийг гүтгэн доромжлох, нийгмийг хагалган бутаргах хэрэгсэл байж хэрхэвч болохгүй. Үүнд хууль, хүчний байгууллага хяналт тавих шаардлагатай.

Энэ тухай бичих болсон маань ч учиртай. ОХУ-д сурдаг оюутнууд маань орох орон, оочих аягагүй болоод онгоц, галт тэрэг, машин гээд аль таарсан унаандаа суугаад 80-уулаа эх орноо тэмцээд ирсэн. Тэдний маань 32 нь асуумж болон үзлэгээр "сэжигтэй"-д тооцогдсон учраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Манай мэргэжлийн хүмүүс аргагүй л туршлага, чадвартай нь харагдаж байна. Өнөөдөр 32 хүүхдээс 21 нь өвджээ. Хувь хүний онцлог, дархлаа зэргээс хамаарч халдвар авсан нь хугацааны хувьд ялгаатай оношлогдож байна.

Үүнийг "Өдөр бүр корона нэгээр нэмэгдэж байна. Яах гэж авчирсан юм. Аюул бий болгож байна" гэж загнаж, шүүмжилж байна.

Харин энэ хүүхдүүд маань эх орондоо ирж, оношлогдож, хяналтанд байгаа нь ямар сайн хэрэг вэ. Хүний нутагт очих газаргүй, хоол ундгүй, халдвар авснаа ч мэдэхгүй явж байгаад цаг алдсан бол жинхэнэ аюул энэ л байхсан бус уу.

Та бидний хамгийн санаа зовох зүйл бол хүн амынхаа дунд халдварын тархалт гаргахгүй байхад хамтын хүчээр хичээн зүтгэх нь чухал. Үүний төлөө юу хийхийг та бүхэн маань мэднэ.

Бид зарим нэг орны иргэд ирэх долоо хоногоос багахан хугацаагаар гэрээсээ гарч салхилах эсэхээ шийдэх тухай ярьж байна. Одоо байгаа боломжоо алдахгүйн төлөө хичээцгээе. Хаврын сайхан өдрийг цоглог өнгөрөөж, дархлаагаа дэмжээрэй" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭМЧ(202.9.46.18) 2020 оны 04 сарын 27

\nОЮУТНУУДЫГ АВЧИРЛАА ГЭЖ БУХИМДСАН МОНГОЛЧУУД ӨДРИЙН ОД !!! ХАРИН Ч ӨРӨВДӨЖ ХУРДАН ЭДГЭЭСЭЙ ГЭЖ ЗАЛБИРЦГААЖ БАЙНА !!! ЭНЭ САЙД АВГАЙ СОНГУУЛИЙН ПИАР ХИЙЖ СҮРЖИГНЭХЭЭ ЗОГСОО !!! ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙНХЭН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА !!!

2  |  0
Tungaah ni (202.70.34.70) 2020 оны 04 сарын 27

Yadarch zovson hymyysiig uls ni harj uzehees argagui. Gehdee Moskva hotod oros ah nar manai ene zaluuchuudyg huuj tuugaad bsn yum bolov uu? Oros hynii saihan setgeld uul ni bid itgedeg.

0  |  0
Top