УОК: Хөл хориог СУНГАХ асуудлыг хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Өнөөдөр 12:00 цагаас Улсын Онцгой Комисс хуралдах аж. Хурлаар коронавирустэй холбоотой хэсэгчилсэн хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэх аж. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы хугацаа энэ сарын 30-нд дуусгавар болж байгаа юм. Хөл хориог үргэлжлүүлэн сунгаснаар Монгол Улсаас гадаад орнууд руу олон улсын нислэг, галт тэрэг зорчихгүй байх,  0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ ажиллах гэхчлэн одоо мөрдөгдөж буй зохицуулалтын арга хэмжээнүүд үргэлжлэх юм. 

Top