САЙН МЭДЭЭ: Франц иргэн бүрэн эдгэрч, сувилалд ШИЛЖЛЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, эмчилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 2020.04.27

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрөөс хойш коронавирусний шинэ тохиолдол Монгол Улсад нэмж илрээгүй. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирусний халдвар авсан Франц улсын иргэний шат шатны шинжилгээний дүн сайн гарч, Франц иргэн эдгэрлээ. Түүнийг сувилалд шилжүүлсэн. Нийтдээ 47 хоног эмчлүүлсэн. Францын иргэнд уушгины нэвчдсийг шимэгдүүлэх зэрэг шинжилгээг өдөр болгон хийж байсан. Анх ирэхдээ хүнд байсан. Бид эмчилж чадлаа. Тэр өдрөөс эхлэн Монгол улс дэлхийн анхаарлын төд байсан шүү. Бидний энэ тус монголчуудад минь ирэх болтугай" гэсэн мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч нарыг хамруулсан 19 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. 

ХӨСҮТ-ийн зүгээс эмнэлгийн ажилтнуудад цаг тухай бүрт нь шинжилгээ авдаг гэдгийг тодотгосон юм.

“ХӨСҮТ-ийн зүгээс эмнэлгийн ажилтнуудад тусгаарлалтад орохоос өмнө шинжилгээнд хамруулж, уушгины зургийг нь авдаг. Улмаар 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээнд хамруулдаг юм. Эмч, эмнэлгийн ажилтнуудад шат дараатай шинжилгээ авдаг гэдгийг хариуцлагатай мэдэгдье” гэж ХӨСҮТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Нямхүү ярилаа.

Түүнчлэн ХӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторийн хяналтад байсан 161 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй, ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж буй 48 оюутны шинжилгээнээс мөн коронавирус илрээгүй. Тандалтаар таван хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочоос коронавирусийн халдвар илрээгүй гэсэн мэдээллийг ЭМЯ тодотголоо. 

Ийнхүү ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусээр халдварласан арав дахь өвчтөнөө амжилттай эмчилж, эмнэлгээс гаргалаа. 

ШУУД ҮЗЭХ
 


 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.187.78) 2020 оны 04 сарын 27

Эмч нартаа амжилт хүсье. Та хэд маань цөөн хоног ч гэсэн амрах хэрэгтэй шүү. Дахиад хэд хоногоос олон хүн ирнэ шүү дээ

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 27

edgersen 10 geed baina mal umuu chi ??? Su ah - gesen teneg chin yu geed muu amlaad baigaa teneg ve, mongoliin emnelgiinhen gavya baiguulj baina shyy !!!

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 28

Сайн мэдээ биш байна. Монгол хүн эдгэрсэн бол сайн мэдээ байлаа. Монгол аюулт цацраг идэвхит Уран олборлож байгаа этгээдийг эдгээчээд сайн мэдээ гээд байгаа нь цаанаа ямар учиртай вэ?

0  |  3
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 27

Mongol emch nar, emnelgiin ajiltanguudiin chadvar delhiid ynelegdej ehelne dee…mundag baigaa oorsdiigoo l sain hamgaalaarai...

0  |  0
иргэн(103.212.119.254) 2020 оны 04 сарын 27

Битгий тэнэгт

0  |  0
одоо хангалттай(202.179.25.44) 2020 оны 04 сарын 27

хар тамга дараад хөөж явуул, нэр нь ч бүү эргэж ирэг

0  |  0
Tsx(202.9.40.151) 2020 оны 04 сарын 27

Bayar hurgie.Haana ch emch hun bayan yaduu,gadaad dotood gej ylgahgui emchleh Estoi baih.Jaahan yrianii chadvar muutai hun umu? Hosut-n darga.Uuriiguu buruu oilguulaad yrichih shg bolloo.

0  |  0
Dd(172.58.45.247) 2020 оны 04 сарын 27

Uin hariu mariu gej hutsaad bainaa. Nambatai bai.

0  |  0
Иргэн(202.126.89.121) 2020 оны 04 сарын 27

Эмч эмнэлгийн ажилтнууддаа их баярлаж бахархаж бна оо .цаашдаа улам их суралцаж амжилттай ажиллаарай.та бүгдэд амжилт хүсье

0  |  0
Zochin(202.9.46.24) 2020 оны 04 сарын 28

Frants ruu ni yavuulaa. Tendee suviluulag. Manaid zunduu l erxellee. Xar tamga daraad xuuguud garga.

0  |  4
Зочин(192.82.72.194) 2020 оны 04 сарын 27

Ашгуй дээ Монгол эмч сувилагч юу хийж чаддагаа харууллаа

1  |  0
зочин (66.181.181.199) 2020 оны 04 сарын 27

ашгүй дээ францыг эдэгхгүй болохоор настай хүн яана даа гэж бодож байлаа

3  |  0
Top