ДЭМБ: Зөөвөрлөгдсөн тохиолдлоос голомтолсон халдвар НЭМЭГДЭЖ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийж байна. /2020.04.27/

ДЭМБ-ын ажилтан хэлэхдээ "Сүүлийн 24 цагт өвчлөл өндөр байгаа арван орны зургаа нь ДЭМБ-ын Европын бүсэд бүртгэгдэж, нийт халдварын 50 хувийг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ, Турк, Узбекистан, Беларусь зэрэг зүүн Европын орнуудад халдварын тохиолдол нэмэгдсэн. Сүүлийн 24 цагт өвчлөл АНУ, Англи, Турк улсад гурван хувиар нэмэгдсэн. Нас баралтын хувьд одоогоор Франц улс 18 хувьтай,   Итали, Англи улс 13 хувьтай байна.

АНУ-д дөрөв хоног тутам тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж байгаа бол бусад өндөр хөгжилтэй оронд тохиолдлын тоо тав хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байна. Сингапур найм хоног, Японд ес хоног тутам хоёр дахин нэмэгдэж байна.

Цаашид нэмэлт арга хэмжээ авах уу, одоо авч байгаа арга хэмжээг бууруулах уу гэдэг шийдвэрийг гаргахдаа олон эх үүсвэрийн тандалт, тархвар зүй, нийгэм, эдийн засгийн зэрэг олон хүчин зүйлийг тооцож, тусгай аргачлалын дагуу хийдэг. Манай улс Номхон далайн баруун бүсийн орнуудаас түрүүлж энэ аргачлалыг нэвтрүүлсэн гэлээ.

Улс орнуудын туршлагаас харахад  зөөвөрлөгдсөн тохиолдлоос голомтолсон халдвар, цаашлаад хүн амын дундах тархалт буюу 1-2, 2-3 дугаар үе шат руу хурдан шилжиж байна"  гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 27

Сайн анхаараарай зөөвөрлөгдсөн тохиолдлоос хүн амын давхрага руу голомтлон халдвар тархаж байгааг ДЭМБ мэдэдээлж байна. Анхааралдаа аваарай УОК ОБЕГ ЭМЯ Засгийн газар.\n

0  |  0
Top