БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 27-ны 00.00 цагийн байдлаар 10-аар нэмэгдэж, нийт 10738-д хүрэв.
Шинээр илэрсэн 10 тохиолдлын долоо нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Нийт 8764 (+47) иргэн эдгэрсэн бол 243 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 601660 (+3375) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 582027 (+3469) иргэний хариу сөрөг гарч, 8895 (-104) иргэний хариу хүлээгдэж байна.
Тусгаарлалтад 1731 (-38) иргэн байна