- ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ -
"Өглөөний сонин"-ы тоймчид өнөөдрийн дугаартаа гадаадын улс орнуудаас Монголдоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн талаар хоёр өөр байр суурь, өнцөг илэрхийлэн, асуудлыг хөнджээ. Сэтгүүлч Б.Болорсүхийн "Ядрахаараа санадаг, ясаа тавьдаг газар нь МОНГОЛ биш", сэтгүүлч Т.Дарханхөвсгөлийн "Тэд эх орондоо ИРЭХ ЭРХТЭЙ" нийтлэлийг хүргэж байна.
ТЭД ЭХ ОРОНДОО ИРЭХ ЭРХТЭЙ
Дэлхий нийтийг цочроосон цар тахал гарч, хүн төрөлхтнийг айдас нөмрөөд байгаа энэ цаг үед манай улс дотооддоо халдварыг алдаагүй бараг л цор ганц улс болоод буй. Энэ бол төр засаг нь эрт сэрэмжлүүлж монголчууд нэгдэн нийлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авсны шууд үр дүн. Мөн гаднын улсаас өвчин тээж ирсэн гадаад, дотоодын олон хүнийг бүрэн эмчилж чадсан эрүүл мэндийн байгууллагууд, эмч, сувилагч, асрагч нарын гавьяаг орхигдуулж болохгүй. Цар тахлын хэмжээ хүрээгээ тэлж, олон орон өвчнийг дотооддоо алдаад эхлэх үед шуурхай арга хэмжээ авч ажиллан долоон удаагийн тусгай үүргийн онгоц нисгэж 2000 орчим иргэнээ авсан бол хилийн боомтуудаар авсантайгаа нийлээд 4500 гаруй иргэнээ татаж аваад байгаа юм. Гэсэн хэдий ч одоог болтол олон зуун иргэд эх орондоо ирэх тухай хүсэлтээ Засгийн газар, Улсын онцгой комисст гаргасаар байна. Харамсалтай нь хүн хүч, эдийн засгийн хувьд хэцүүхэн байгааг албаныхан хэлсээр байгаа. Онгоцыг бол ариутгаад нисээд байж болох ч онгоцны багийнханыг ирэх бүрт нь багадаа долоо, түүнээс олон хоногоор тусгаарлан хяналтад байлгах шаардлага үүсдэг байна. Манайхны нисэх баг, хөрөнгө мөнгө гээд асуудлыг ойлгож болох. Өвчны үед маш сайн ажиллаж байгаа ч гарцаагүй л байгааг ойлгох хэрэгтэй.
Энэтхэг улсад л гэхэд наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихсан олон зуун хүн байгаа. Тэдний ар гэрийнхэн өчигдөр Засгийн газарт хүсэлт хүргүүлсэн. Тэдний хэлж байгаагаар хорь хоногийн сургалтад явснаас эхлээд өвчнөө эмчлүүлэхээр очоод гацчихсан хүмүүс олон байгаа аж. Мөн тэдний дийлэнх нь шашны сургуульд суралцаж байсан хүүхдүүд бөгөөд нөхцөл байдал маш муу байгааг хэлж байсан. Энэтхэгийн Засгийн газраас “Танай Засгийн газар онгоц нисэх зөвшөөрөл өгөхгүй байна” мөн Элчин сайдын яам “Энэ хүмүүс буцах хүсэлгүй байгаа” гэж худал мэдээлэл тараасан гэж бухимдаж байна лээ. Хэрэв үнэхээр тэдний хэлж байгаагаар Энэтхэгт суугаа Элчин сайдынх нь зүгээс энэ мэт худал мэдээлэл тарааж, Засгийн газар нь онгоц нисэх зөвшөөрөл өгөхгүй байгаа бол Монгол Улс ард иргэдээ ялгаварлан үзсэн явдал болно. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нь өвчний эхэн үед эх орноосоо зугтаачихаад одоо болохоор жирийн иргэдийн өмнүүр дайрч байна гэсэн олон нийтийн хардлага ч эрчээ авч мэднэ. Австрали улсад хөл хорионд орчихсон байгаа The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог хэвлэлд өгсөн тодруулгадаа “Олон улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхийд танигдсан ганц баялаг The Hu хамтлагаа гаргуунд нь хаячихаад өөрсдийн үр хүүхэд, найз нөхдөө авчирч байна” гэж хэлсэн байна билээ. Мөн Засгийн газар, Улсын онцгой комисст гурав, дөрвөн удаа хүсэлт гаргасан ч тодорхой шийдвэр гараагүй байгааг ч хэлж. Олон нийтэд мэдээлж, төрийн удирдлагуудад хүсэлт өгсөн 9890 хүн байгаа бөгөөд цаана нь дэлхийн өнцөг булан бүрт олон монгол бийг бас бодолцох хэрэгтэй. Нөхцөл байдал хүнд, эдийн засаг сайнгүй байгааг хэн хүнгүй ойлгож байгаа ч үнсэнд хаягдсан шалз шиг байгаа иргэдээ авах талаар санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Хүмүүсээ татаж авахын тулд хөрөнгө мөнгө, эрх мэдэл, танил талтайг нь биш өвчин зовлонтой, жирийн иргэдээ ангилж ялгаж, хүсэлт өгсөн хүмүүсээ эрэмбэлж, эх орон элгэн саданд нь авч ирж гэмээнэ Засгийн газарт том оноо болно. Эрсдэл өндөртэй, өвчин зөөвөрлөх магадлал их зэрэг асуудал байгаа нь үнэн. “Ясаа тавьдаг газар чинь эх орон биш” гэж цэцэрхэгчид ч мэр сэр бий. Гэвч иргэдийнхээ эх орноо хайрлах сэтгэл, төр засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь ирээдүй хойчдоо тустай. ОХУ-аас эх орондоо ирээд хяналтад байсан оюутнуудаас Ковид-19 өвчний халдвар илэрсэн ч манай эмнэлэг, эмч нарын баг өнөөдрийн хүртэл эмчилгээг найдвартай хийж эхнээс нь эмчлээд гаргаж байгаа нь ч гадаад улсын гудамжинд өвдөж, өлбөрч яваа нэгэнд хамгийн сайхан мэдээ, эцсийн найдвар болох нь ойлгомжтой. Даанч УОК-ийн дарга Ө.Энхтүвшингийн мэдээлж байгаагаар Энэтхэг, АНУ гээд нислэг хийдэггүй улсууд руу нислэг үйлдэх ямар ч боломжгүй гэнэ. Гэхдээ эдгээр иргэдээ авах талаар ямар нэгэн гаргалгаа хийж, иргэнээ хамгаалах нь төрийн үүрэг бөгөөд тэд ч гэсэн эх орондоо ирэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй тусгаар тогтносон Монгол Улсын иргэд.
Холбоотой нийтлэл: Ядрахаараа санадаг, ясаа тавьдаг газар нь МОНГОЛ биш
Сэтгэгдэл ( 5 )
Корона анх гарснаасаа хоиш 270 дахин хөнөөлтэи ,шинж тэмдэггүи тээгчтэи болчихоод баина гэдэгииг дахиад унш сэтгүүлчээ. Ёс суртхууны тухаи ярихаасаа өмнө урьд нь тохиолдож баисан иим тахалиин үед ямар улс орон ,хот тосгод хэниигээ ,хэдэн хүнээ хаяад ,золиод хэдиигээ аварсан ,хоино нь юу болов гарлагагүи баисан уугэдгииг унш. Халдварт өвчинии үед ниигмиин баигуулалт ,тэр баитугаи төрөл садан чхамаагүи ялгахгүи таныг намаиг ч устгана шдээТэгэрхээр уянгын халилттаи бичлэгээ болиод олонхиин эрх ашигииг бодоо
Гадаадад байгаа ирэх хүсэлт гаргасан иргэдэд 75- аас дээш насны хүнийг л авчирна гэсэн хариу өгсөн байх юм. Харин 60 орчим настнууд л их байдаг шүү дээ. 75 аас дээш настай гэчих юм бол хүн ирэхгүй гэж үзсэн үү эсвэл эрх мэдэлтнүүдийн хамаатнууд 75 аас дээш настай хүн олон байгаа юм болов уу гэсэн эргэлзээ төрүүлж байна даа.Үүнийг нэг эргэж нэг хараасай .
АМЕРИК, КАНАДААС - ГЕРМАН СОЛОНГОСООР ДАМЖААД ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ХҮМҮҮС ИРЭЖ БАЙГАА , ЭНЭ ОНГОЦНУУДАД БАГТАХГУЙ МАШ ИХ ОЛОН ХҮН БАЙНА , ХОТЫН ГАДУУР БАЙГАА АМРАЛТ СУВЛАЛЫН ГАЗРУУДАА ТУСГААРЛАХ БАЙР БОЛГОН БЭЛДЭЭД , НИСЛЭГҮҮДЭЭ НЭМЭЭД ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭЭ БҮГДИЙГ НЬ АВЧРААЧ ЭЭ , БИТГИЙ ӨӨРСДӨӨ Л БОЛОЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭСЭН ХУВИА ХИЧЭЭСЭН БЭРТЭГЧИН СЭТГЭЛЭЭР ХАНДААД БАЙГААЧ ЭЭ.
Одоо шинж тэмдэггүй вирус тээгч гэдэг өвчтөнгүүд маш их байна 28 хоногт илэрдэг шинжүүд одоо илэрхээ болиод хүн нь өвдөхгүй гэхдээ халдвараа тараадаг шинэ шинж тэмдэгтэй болсон. Ийм хүмүүс АНУ ХБНГУ ЕВРОПЫН орнуудаас ирэх магадлал маш өндөр. Ингэвэл манайх шиг эмч мэргэжилтэн цөөнтэй тэгээд дуусаа. Энэ эх орондоо ирэх хэрэгтэй гэж донгодоод байгаа сэтгүүлч өөрсдөө өвдөөд үхээд ирэхээрээ ойлгох болно. Ковид19 шинэчлэгдээд байгааг хор хөнөөл нь улам ихэсэж хэзээ дуусах хэрхэн өөрчлөгдөхийг дэлхийн мундагчууд хэлж чадахгүй байна. АНУ АНГЛИ ЕВРОП чууд тусгай нислэгээр хүмүүсээ гэхгүй бна.
Чи өөрөө онгоц ,агаарын замаа гялс зохцуул сэтгүүлчээ. Мөнгө баигаад ч болдоггүи юм гэж бас баина шүү