Төлбөр нь хуримтлагдсан айлуудын ЦАХИЛГААНЫГ ХЯЗГААРЛАЖ эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Covid-19 вирусийн эсрэг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний хүрээнд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн Засгийн газрын шийдвэрээр цахилгааны төлбөрөө төлж амжаагүй айл өрх, албан байгууллагын цахилгааныг таслахгүй байх, алданги тооцохгүй болсон. Салбарын сайд, хотын дарга нь ийм шийдвэр гаргаснаа мэдэгдэж, холбогдох байгууллагуудад үүрэг болгосноо сонин хэвлэлээр мэдээлж байлаа. Гэхдээ иргэд энэ мэдээлэлд итгэн, цахилгааны төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас цахилгаанаа туслуулах, алданги төлөх болж, энэ нь зарим тохиолдолд маргаан үүсгэх бас нэг сэдэв болжээ.

Тухайлбал, СХД-ийн 28-р хорооны иргэн энэ асуудалтай холбоотой гомдол илэрхийлж, манай редакцид байр сууриа хуваалцав. 

Тухайн иргэн өвчний хөл хорионоос болж сүүлийн хоёр сар орчим ажилтай, ажилгүйн дунд байсан гэнэ. Мэдээж тогтмол орлогогүй болсон учраас цахилгааны төлбөрөөр хоёр сар төлөлгүй хуримтлуулчихсан. Төр засгийнхаа шийдвэрт итгээд боломжтой болохоороо төлнө гэсэн бодолтой явсан ч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилчин цахилгааныг тасалжээ.

Эрчим хүчний яамны холбогдох хүнээс энэ тохиолдолд хэрхэх талаар тодруулахад “Тогтоол, шийдвэр нь гараагүй байгаа. Удахгүй гарах байх. Тиймээс цахилгаан тасалсан нь ямар нэгэн тогтоол, журам зөрчөөгүй” гэсэн юм.

Уг нь бол Засгийн газраас ард түмнээ бодсон, эрсдэлтэй үеийг хамтдаа давъя гэсэн дээрх сүржин мэдээллээ хийхдээ  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Засгийн газраараа хэлүүлэхгүй, өөрсдөө санаачлаад явж байгаа” гэж байсан ч энэ нь худлаа бололтой. Үүнээс нэг бол Засгийн газар нь худлаа мэдээлэл хийж, ард түмэндээ сонгуулийн молиго үмхүүлсэн, үгүй бол “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д төр засаг, харьяа яам нь ямар шийдвэр гаргах нь огтхон ч хамаагүй гэсэн хоёр гаргалгаа гарч байна. Төр засгийн шийдвэр, дунд шатандаа замхардгийн нэг хэлбэр ч гэж хэлж болох. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.118.170) 2020 оны 04 сарын 29

Хэрэглэсэн бол төлөх нь зөв. Боломжоороо төлбөрөө төлөх гэж бодохын оронд чөлөөлөх байх гэж горьдоод байснаас ихэнх нь ингэж байгаа юм. Төлж чадахгүй бол хэрэглэхгүй байж бас болно шүү дээ

0  |  1
Иргэн(139.5.218.42) 2020 оны 04 сарын 29

Тийм ч дээ мэдэгдэх хуудас наагаад сүрдүүлээд л утасдсан чинь хэдэн цээжилсэн жижүүрийн үгээ хэлээд үнэн новш байлаа шүү эрчим хүчний яаманд хариуцлага тооцох хэрэгтэй \n

0  |  0
Зочин(64.119.18.3) 2020 оны 04 сарын 29

Орлогогүй болоод эхэлвэл цахилгаанаа таслуулах юу ч биш болох байх байранд амьдардаг иргэд л хамгийн түрүүнд хэцүүднэ гэрт хашаанд байгаа хүмүүс бас учиртай ганц цахилгаанаа л таслуулна өөр асуудал гайгүй түрүүчээсээ харанхуй болоод эхэллээ дээ

0  |  0
Zochin(66.181.186.12) 2020 оны 04 сарын 29

Хунтй толоо амьдарч байгаа юм шиг байх юм цахилгааны толбороо толохгуй бол нийтээрээ цахилгаангуй болох эхлэл болно ш дээ

0  |  0
Зочин(66.181.161.106) 2020 оны 04 сарын 29

Энэ өвчнөөр гул барьж юм болгоныг хориглож болохгүй. Ажилгүй гэчихээд гар утсандаа болохоор мөнгө зарцуулчихаад тогны мөнгийг болохоор төлж чадахгүй байна гэж худлаа. Манайхан тэвчиж болох тэвчиж үл болох зардал гэж бүх хэрэглээгээ салгаж, хянадаг болмоор юм. Тогны мөнгөө төлөхгүй бол энэ станцууд чинь юугаараа ажиллах болж байна. Тоггүй бол тэр чигээр бүх зүйл зогсоно гэдгийг ойлгомоор юм. Амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд зарим зүйл дээр Туйлширахаа болцгооё. Ард түмэн минь. Эрхээ эдэлсэн бол одоо үүргээ биелүүлцгээе.

0  |  0
Зочин(182.160.1.131) 2020 оны 04 сарын 29

Ер нь төрийн нэр бариад л үндэслэлгүй төлбөрөө нэмнэ, дарамталж цахилгаан тасална, хамгийн но-той монополь газар даа.

2  |  0
Р(203.169.49.124) 2020 оны 04 сарын 29

Сонгуулийн шоунаас болоод улс даяараа цахилгаангүй болов доо?

1  |  0
Р(203.169.49.124) 2020 оны 04 сарын 29

Сонгуулийн шоунаас болоод улс даяараа цахилгаангүй болов доо?

1  |  0
Р(203.169.49.124) 2020 оны 04 сарын 29

Сонгуулийн шоунаас болоод улс даяараа цахилгаангүй болов доо?

1  |  0
Top