ОХУ-ын Төв банк жижиг, дунд бизнесүүдийг хүүгүй зээлээр дэмжинэ

2020 оны 04 сарын 29

Хойд хөрш ОХУ-д сүүлийн байдлаар  коронавирусний халдварын тохиолдол  93 558 болж, 867 хүн нас бараад байна. Тус улсад вирусний тархалт буурахгүй байгаа нь эдийн засгийн нөхцөл байдалд эрчимтэй нөлөөлж буй тул ДНБ-ий 2.8 хувьтай дүйцэх санхүүжилтийг хямралын эсрэг зарцуулахаа Сангийн сайд нь мэдэгдсэн.

Тодруулбал, ОХУ-ын Төв банк жижиг, дунд бизнесүүдэд хүүгүй, батлан даалттай зээл олгохоор шийдвэрлэсэн. Эдийн засагт шаардлагатай санхүүжилтийг татахын тулд дотоодын зах зээлдээ  2.3 их наяд рублийн бонд, гурван тэрбум ам.долларын евро бонд гаргасан. Эдийн засгийн хямралт байдлыг давах арга хэмжээний улмаас төсвийн алдагдал нь нэг их наяд рубль давна гэсэн тооцоолол байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top