Өчигдөр гурван боомтоор 458 машин нүүрс экспортолжээ

2020 оны 04 сарын 30

Өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги гэсэн гурван боомтоор 458 машин нүүрс экспортод гаргажээ. Арваад хоногийн өмнө дөрвөн боомтоор, нүүрс ачсан 300 орчим машин гарч байсан. Нүүрсний экспорт нэмэгдэж байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Монгол Улс оны эхний гурван сарын байдлаар 252.4 сая ам.долларын 3.1 сая тонн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 389.3 сая ам.доллар, тоо хэмжээний хувьд 4.6 сая тонноор тус тус бага байна.

 2019 оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 83 ам.доллар байсан бол энэ онд 80.9 ам.доллар болжээ. Чулуун нүүрсний 96.3 хувийг  БНХАУ руу гаргажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top