Тусгай үүргийн онгоц 20.40 цагт буулаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр 20.40 цаг орчим Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Тус онгоцоор 273 хүн долоон улсаас Сөүлээр дамжин ирж байгаа юм.

Тэд шинэ төрлийн коронавирусний шинжилгээ өгч, 21 хоног тусгаарлагдана.

Маргааш буюу тавдугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн 271 иргэнийг эх орондоо авчирах бол тавдугаар сарын 02-нд Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ.

Өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэсэн үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт, оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг энэ удаагийн нислэгт хамруулжээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алдах эрхгүй(192.82.68.94) 2020 оны 04 сарын 30

кХүн олноор цугласан агааржуулалт муутай газрын агаарт хүн олноор хөлхдөг газрын агаарт биe засах өрөөний агаарт халдвартай өвчтнүүдмйг эмчилж асарч буй эмч эмнэлгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас солих өрөөний агаарт К вирусын хэсгүүд илэрч буйг эрдэмтэд тогтоосон байна. Агаараар зөагдөн вирус усан сан усыг бохирдуулах боломжтой байж магадгүй юм байна. Халдвартай хүний шүлс нус цэр зэргээр бохирдсон эд зүйлсээр халдвар тархахаас гадна өөр ямар замаар тарж буйг эрдэмтэд судалсаар байгаа юм байна . Эмнэлгийн хамгаалалт ба ариутгал маш чухал гэдгийг онцолсон байна даа

0  |  0
Top