Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өчигдөр /2020.04.30/ орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас 278 иргэн эх орондоо ирлээ.
Тэдний дунд өндөр настан болон асран хамгаалагчтай 29, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байжээ.
Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Зүчи”, “Корпорэйт” зочид буудал болон “Сэлбэ ресорт” амралтын газарт байрлуулж, 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хүн олноор цугласан агааржуулалт муутай газрын агаарт хүн олноор хөлхдөг газрын агаарт биe засах өрөөний агаарт халдвартай өвчтнүүдмйг эмчилж асарч буй эмч эмнэлгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас солих өрөөний агаарт К вирусын хэсгүүд илэрч буйг эрдэмтэд тогтоосон байна. Агаараар зөагдөн вирус усан сан усыг бохирдуулах боломжтой байж магадгүй юм байна. Халдвартай хүний шүлс нус цэр зэргээр бохирдсон эд зүйлсээр халдвар тархахаас гадна өөр ямар замаар тарж буйг эрдэмтэд судалсаар байгаа юм байна . Эмнэлгийн хамгаалалт ба ариутгал олноор цугларахгүй байх хөл хорио нь маш чухал гэжээ