МҮХАҮТ-аас өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ийг "Ажлын байр өдөр" болгон зарлаж, эзэнгүй үлдсэн багаж хэрэгслийн жагсаал, ажлын байрыг хамгаалах цахим хөдөлгөөн өрнүүлж байгаа.
Тэгвэл цахим жагсаалын хүрээнд МҮХАҮТ-аас боловсруулсан 2020-2024 онд эдийн засгийг эрчимжүүлэх санал болон УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах саналуудыг нэр дэвшихээ мэдэгдсэн улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт хүлээлгэн өглөө.
Эдийн засагт учирч буй эрсдэлийг бууруулах, ажлын байрыг хадгалах чиглэлээр 10 багц бодлого бүхий эдгээр саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаснаар цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд хохирол багатай даван туулах боломжтой гэж МҮХАҮТ үзэж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )