ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Өнөөдөр 2020.05.04. Энэ оны 124 дэх өдөр бол он дуусахад 242 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 29 минутад мандлаа. 20 цаг 09 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 5 хэмийн дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн өгөх өдөр. Мөн Ялгаварлан гадуурхалтай тэмцэх болон Олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна. Улс орнуудаас АНУ-д өнөөдөр Шувууны өдөр, Японд Ногоон хөгжлийн, Латвид Тусгаар тогтнолыг дахин тунхагласан өдөр юм.

Энэ өдөр Америкийн дуучин Жеки Жексон, гитарчин Майк Дёрнт, Герман, Бельгийн биатлоны тамирчин, олимпын аварга Михаэл Рёш, Швейцарын уран гулгагч Сара Майер, Украины дуучин Анастасия Каменских, Исландын хөл бөмбөгч Франсеск Фабрегас зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1962: Хятадаас БНМАУ-д тохиолдсон гамшигт тусламжаар эд материал өгөх бичигт Монголын Сайншандад гарын үсэг зуржээ.

1990: БНХАУ-ын дарга Ян Шанкуны урилгаар АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНХАУ-д айлчлав. Энэ нь 1962 оноос хойш Монгол Улсын төрийн дээд албан тушаалтан анх удаа Хятадад айлчилсан явдал байжээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Цянь Цичэнь БНМАУ-ын ГЯЯ-ны сайд н.Гомбосүрэн нар Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар шинжлэх ухаан, техник, байгаль хамгаалах болон эрүүл ахуйн асуудлаар гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурав.

2011: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжаар 900 мянган юанийн өртөгтэй газар тариалангийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол Улаанбаатар хотод болжээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр мал худалдаж авах, хийморийн дарцаг хатгахад сайн бол архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Уул овоо тахих, хануур төөнүүр хийлгэхэд таагүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top