Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.02/ ээлжит мэдээллээ өгч байна.
Өнөөдрийн байдлын дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 3.4 сая, нас барсан хүний тоо 239 мянгад хүрээд байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1022 хүн ажиглалтад байна. Сөүлийн онгоцоор ирсэн 276 хүн шинээр ажиглалтад орсон. Тэдгээр хүмүүсийг Жаргалант, Наранбулаг Ивээл, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д байрлуулж байна гэлээ. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байна гэв.
Олон улсын нөхцөл байдлын тухайд ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдсэн хэвээрээ байна.
ДЭМБ-ын баруун бүс буюу манай бүсэд Сингапур улсад халдвар 900 тохиолдлоор нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Shuud gertee harisan gesenshdee. Tom dargiin gamaaral buhii humuus baisan ym baihoo tegeed l gertee harij amar saihandaa jargaj baigaa biz. Yaagaad gevel barentai talh ogono geed kkk
278 ХҮН ИРСЭН БИЗ ДЭЭ , 2 НЬ ХААЧЧИВ АА