Франкфуртын нислэгээр коронавирустай иргэн явна гэдэг мэдэээлэл ТАШАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 02

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнээс коронавирус  илрээгүй гэж Д.Нямхүү захирал мэдэгдлээ. 

Өчигдөр Франкфуртын нислэгээр явах гэж байгаа хүнээс коронавирус илэрлээ гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл үүнийг худлаа ташаа мэдээлэл гэлээ.   Бид  өдөр бүр 11.00 цагаас үнэн бодит мэдээллийг та бүхэнд өгдөг. Тэгэхэд ийм ташаа мэдээлэл өглөө. Үүнийг тайлбарлах юм бол энэ хүний биед  эсрэг бие үүссэн гэсэн үг. Өмнөх мэдээллүүдээр тайлбарлаж байсан. Тэр хүн коронавирусээр хөнгөн байдлаар өвчлөөд, эдгэхэд тухайн хүний биеээс коронавирус гарч явахдаа тэмдгээ үлдээгээд, эсрэг биет  үүсгэсэн гэсэн үг гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.111) 2020 оны 05 сарын 02

Энэ хүн Белгиэс ирж эмчлүүлчээд одоо тэгээд буцаад явах гэж байгаа юм уу арай ч дээ

0  |  0
Top