БНСУ-д байгаа иргэд ойн түймрээс болгоомжилно уу

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 02

БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штаб тавдугаар сарын 01-ний өдрийн 20.20 цагт БНСУ-ын Ганвөн мужийн Госөн сум Довөн хорооны нутагт дэвсгэрт гарсан ойн түймрийг “аюултай” түвшинд хүрснийг мэдэгдэв. Түймрийн аюулын улмаас Ганвөн мужийн Госөн сумын ойр орчмын 1800 орчим иргэдийг 23.00 цагийн орчимд яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.

2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тоон мэдээгээр Ганвөн мужид манай 586 иргэн оршин сууж байна. Тус бүс нутагт оршин суудаг манай иргэд БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна гэж БНСУ дахь Монголын ЭСЯ-наас анхаарууллаа.

Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны 010-3242-9913, 010-5307-7220 дугаарын утсанд холбогдоно уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(59.153.113.14) 2020 оны 05 сарын 02

энэ утаснууд чинь авахгүй байна

0  |  0
Top