Хятад улс 4-5 их наяд юанийн төсвийн зарцуулалт хийнэ

2020 оны 05 сарын 03

Коронавирусний тархалтыг барьж чадсан Хятад улсын эдийн засаг энэ онд хоёр хувиар өснө гэсэн өөдрөг таамаглалыг шинжээчид гаргаж байна. Гэхдээ вирусний нөлөөлөл энэ оны эхний хагаст үргэлжилж, гуравдугаар улирлаас дэлхийн улс орнуудад  тогтворжсон тохиолдолд Хятадын эдийн засаг өсөлттэй гарахад нөлөөлөх  юм. Тус улс  төсвийн бодлогын хүрээнд тусгай зориулалттай Засгийн газрын бонд гаргалт болон орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авснаар энэ онд ойролцоогоор 4-5 их наяд юанийн төсвийн зарцуулалт хийхээр байгаа юм. Төсвийн дэмжлэгийн нөлөөгөөр төсвийн алдагдал 2019 онд ДНБ-ий 5 хувь байсан бол 2020 онд ДНБ-ий 8-9 хувь хүрч нэмэгдэх төлөвтэй байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top