Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.03/ ээлжит мэдээллээ өгч байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд 215 оронд нийт 3.5 сая хүн халдвар авч, 1.1 сая хүн эдгэж, 244 мянган хүн нас бараад байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байна. Өчигдөр 115 хүн ажиглалтаас гарсан.
Франкфурт-Улаанбаатарын чиглэлээр өнөөдөр өглөө ирсэн 261 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн госпиталь болон бусад буудлуудад байрлуулахаар эмч мэргэжилтнүүд ажиллаж байна.
Өнөөдөр өглөөний тусгай нислэгээр өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн Монголд ирлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Наадах чинь ажил биш аргаа барсан хүмүүсийн үйлдэл.\nАжил бол өөр асуудал. Нийгмээ цэвэрлэх эрүүлжүүлэх баялгаа зөв хувиарлаж иргэдээ чинээлэг сайхан амьдруулах энэ бол ажил юмаа.