Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.03/ ээлжит мэдээллээ өгч байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр нийтдээ 228 хүнд коронавирусний шинжилгээ хийгдсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 6, бусад лабораториудад 155, Улаанбаатар хотын дүүргүүдээс тандалтаар шинжилгээ авсан 33 хүнээс авсан сорьцноос вирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочоос авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэлээ.
Мөн тэрбээр Франкфуртийн нислэгээр өнөөдөр өглөө Улаанбаатарт буусан иргэдийг эрүүл мэндийн байдлаар эрэмбэлэн байрлуулах ажил ид явагдаж буйг онцоллоо. Олон улсаар дамжиж ирсэн иргэд учраас эрсдэл өндөртэй, тиймээс сайтар анхаарал хандуулан ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Emch nartyaa bayarlalaa
Nyamhuu emch mundag ajillaj bgaa Setguulch avgai nariig buu too