Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 3.5 саяд хүрснээс, 1.1 сая гаруй тохиолдол нь АНУ-д бүртгэгдээд байна. Тус улсад нас баралт 66 мянгад хүрчээ. Халдвар голомтлон тархаж буй Нью-Йорк хотод нийгмийн амьдралыг хэвийн байдлаар явуулах цаг болоогүй, сургуулийн танхимын хичээлийг эхлүүлэх болоогүй гэж үзэж буйгаа хотын захирагч мэдэгдсэн байна.
Итали улсын тухайд халдварын батлагдсан тохиолдол АНУ-аас тав дахин бага буюу 209 мянга байгаа ч нас баралтын тоогоор тус улсын ард бичигдэж байна.
ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 10 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 124 мянгыг давжээ. Өчигдөр 57 хүн тус улсад уг вирусний улмаас амиа алджээ. Өвчлөл Москва орчимд голомтлон тархаж буй бөгөөд тус хотын эмнэлгүүд ачаалаа дийлэхгүй болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ардчилсан Америкт эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй учраас 1.2 сая хүн өвчиөөгүй, 70к хүн үхээгүй.
Коммунист Орос орон зах зээлд шилжих явцдаа юмны үнийг хөөрөгдсөнөөс болоод Москва хот дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот болж нэр хүнд нь унасан. Одоо ч хэвээрээ байгаа. Энэ байдлаасаа болоод коронавирус тархах таатай орчин болсон яагаад гэвэл эмнэлгийн үйлчилгээ хэт өндөр үнэтэй.