Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагуу архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл сунгасан билээ. Түүнчлэн баар болон караоке зэрэг цэнгээний газрын үйл ажиллагааг нээсэн юм. Энэхүү шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, гомдол мэдүүлжээ.
Үүнээс гадна, нийслэлээс нээгдсэн аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж, хяналт шалгалт хийсэн байна. Нийт 1035 байгууллагад шалгалт хийхэд зарим баар, цэнгээний газарт халуун хэмжигч байхгүй, хүн хоорондын зай барих зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байгаа нь тогтоогджээ.
Үүссэн асуудлыг нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэлэлцлээ.
Хотын дарга С.Амарсайхан "Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах зорилгоор баар караокены үйл ажиллагааг нээсэн боловч нэг талаас эдгээр байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийхгүй, дүрэм журмыг биелүүлэхгүй байгаа бөгөөд нөгөө талаас манай мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтын ажлаа өөр хоорондоо уялдаатай явуулж чадахгүй, иргэд олон нийтэд эрсдэл учирч болзошгүй байгаа учраас БААР, ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ газрын үйл ажиллагааг ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААЖ байна" гэлээ.
Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн сард бид фитнесс клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байх шаардлагын дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлж ажиллаж ирсэн.
Фитнесс, амралтын газрууд зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй байна гэж үзэж байна.
Нөгөө талаар урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн.
Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдээс санал их ирж байгаа. Бид удахгүй судалж шийдвэрлэнэ.
Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах тухай шийдвэр гаргах боломжгүй. Тийм учраас Улсын онцгой комисс болон холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх.
Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангаж ажиллахгүй байна.
Зүй нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон. Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах зорилгоор баар, караокены үйл ажиллагааг нээсэн боловч нэг талаас эдгээр байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхгүй, дүрэм журмыг биелүүлэхгүй, Төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөж ажилласангүй. Аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд маш их ачаалалтай, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн салбарынхны ажлын үр дүн, эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, хувь заяаг зарим хариуцлагагүй, үүргээ ухамсарлаагүй иргэдээс болж эрсдэлд учруулах ёсгүй. Залуучууд маань бодит эрсдлийг тооцож чадахгүй байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй.
Аж ахуйн нэгжүүдээ дампууруулахгүйгээр ажлын байрыг хадгалах, айл өрхийг орлоготой байлгах зэрэг зөрчилдөөнтэй бөгөөд амаргүй олон шийдвэрүүдийг хүнд нөхцөл байдалд, гаргасан шийдвэрүүд нөхцөл байдалд тохирч яаж ч өөрчлөгдөж болохыг иргэд маань ойлгох хэрэгтэй" гэсэн юм.
Харьяа газар, агентлагуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллаагүй НЗДТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Мөн хуралдааны үеэр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын уялдааг хангах чиглэлд ажил цалгардаж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хотын Захирагч С.Амарсайхан “Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн уян хатан шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа үр дүнг нь тооцоолж байхад анхаарал, хариуцлагатай ханд” гэдгийг холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 15 )
Khaasan ni zub,auyl duusaaguu bna,sogtyy khulchuu khumuus yu gej durem barih be dee
Сайхан тэнэг гар юмаа чи
төр аж ахуйн үйл ажиллагаанд хэтэрхий оролцож бизнес эрхлэгчдийг дарамтлах хэрээс хэтэрлээ .Хэт хавтгайруулж шийдвэр гаргаж зөвхөн хаах шийдвэр гаргасан нь маш болчимгүй.Хууль дүрмээ дагаж байгаа аж ахуй эрхлэгчдийг ажиллуулах хэрэгтэй .Зөрчил гаргасан аж ахуйг хариуцлага тооцдог л юм байгаа биз ингэж туйлширч болохгүй гаргасан шийдвэрээ хамгаалж сур хотын дарга.\n
ene hun shiidveree hurdanoorchloh uma
Хэдхэн уушийн газар орлогоо олох ч мянга мянган хүн байгаа жаахан мөнгөө хар усанд өгөөд өвчин авах, нэлээд нь согтуугаар хүчирхийлэл хийх нь ойлгомжтой байхад нээдэг нь ”мэргэн” шийдвэр юм байх даа? Өөр арга байгаагүй гэж тэнэгээ гайхуулав аа!!!
яараад яах вээ.хэсэгтээ хаасан нь ононо
Хэрэгцээ байгаа болоод л хүмүүс их цугларч байгаа байх. Журмаа баримтлан ажиллаж байгааг нь ажиллуулах хэрэгтэй. Журмын дагуу ажиллаагүй г хаах хэрэгтэй. Хавтгайруулж болохгүй.
Ашгүй дээ. Сэтгэл амарлаа
Ajilluulah heregtei. Sn ariutgal hiilgeed ajilluulaachee
Haasan zovoo
за ашгүйдээ тэгмээрдээ
Зөв зөв, уржигдар.орсон, ямар ч ариутгалгүй, халуун үзэхгүй. Зөөгчид нь маскгүй байна лээ. Гар унаах савангүй.
ОРОС ХЯТАД ГЭСЭН ХОЁР ХӨРШИД АЛДВАР МАШ ӨНДӨР БАЙЖ ЗАЛУУ ХҮМҮҮС ИХЭЭР ӨВДӨЖ СЭХЭЭН АМЬДРУУЛАХАД БАЙГАА ШТЭЭ. ХЯТАД БОЛ ИНХЭНЭ БОДИТ АЙДЛАА НУУЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛ МАШ ТОМ АЮУЛД БАЙГАА ШҮҮ. СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ГЭЖ БАЙГАА НЬ МАШ БУРУУ ИЙМ ҮЕД ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ ШТээ
Хаах нь зөв штээ. Үхсэний чинь амьдрал бааранд явагдах вэ. Бааранд орж архи л уувал амьдардаг юмуу. Архи уугаад байвал коронавирус даахгүй үхнэ гэсэн шүү. Агаар дуслын замаар халдаж байгаа өвчинд чинь ариун цэвэр хангана гэж юу байдаг юм. Зарим бэртэгчин аж ахуйн нэгжүүд нүгэл хурааж байхаа боль за.
Haaj bolkue sain shalgalt hiiged ariun tsever hangahku zaasan durmig dagahku baigaa gazruudigl haa endchin heden myangan hunii amidral yavgdaj baiga manai karaoke gehed 7hongto neg uda ariutgal hiij oorsdo tsag tutamd ariutgal hiij bain orj garj baigaa humuusin haluunig shalgaj temdeglej bain ajilchid neg udaagin beli masks 2tsag bolool solij bn tom oroondo 10as deesh hun oruulku Bn jijig urundu 4oos deesh hun oruulku bn yag tsagta haajin en buhend mash ih zardal gargsan Heden durme barij ajilku baiga gazraas bolj busdan hohirch bolku