Тувад сурдаг есөн монгол сурагчийг Улаанбаатарт авчирлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр  /2020.05.04/ ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн монгол сурагчийг татан авах ажиллагааг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгууллаа.

Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245-р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг хэмжиж, ачаа тээшинд ариутгал хийж нэвтрүүллээ.

Сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байлаа.

Сурагчдыг Батлан хамгаалах яамны төв эмнэлэгээс ирсэн эмч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авч,12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэн,Улаанбаатар хот руу хөдөлжээ.

Сурагчдыг Улаанбаатар хотод коронавирусын шинжилгээнд хамруулан, тусгаарлана.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top