ЗАХИРАМЖ: Бүх төрлийн баарны үйл ажиллагааг зогсоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын мэр С.Амарсайхан өчигдөр /2020.05.04/ мэдээлэл хийснийхээ дагуу захирамж гаргаж, бүх төрлийн баарны үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. 

Захирамжид "Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа нь шинэ коронавируст халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан зөвлөмж, заавар, дүрэм журмыг зөрчиж, өвчин тархах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа тул бүх төрлийн баарны үйл ажиллагааг зогсоож, дээрх тусгай зөвшөөрөлтэй бусад байгууллагын үйл ажиллагааг 07:00-22:00 цаг хүртэл ажиллуулахаар хязгаарласугай" хэмээн заасан байна. 

Захирамжийн дагуу баарнуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 07:00-22:00 цагаар хязгаарлах ба үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-нд гаргасан захирамж буюу баар, цэнгээний газрын үйл ажиллагааны цагийг 00:00 цаг хүртэл сунгасан шийдвэрээ Хотын дарга цуцалж байгаа юм. 
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 05 сарын 05

Zov shiidver xaax xeregtei demjij baina.Evropiin ornuudad xorigiig tsutsalj delgyyr yilchilgeenii gazruudiig zarimiig ni neesen ch baar restoran shoniin tsengeenii gazruudiig odoo boltol neegeegyi baigaa bogood xamgiin ix xaldvar tarj bolox ersdeltei gej yzseer baina.

1  |  0
zochin(103.229.120.253) 2020 оны 05 сарын 05

bar, arhi, har tamhi, bie unelelt, hunii naimaag zogsoowol taarna

1  |  0
GH(182.160.37.26) 2020 оны 05 сарын 05

BAARTAI L NOTSOLDOOD IX L ZAVTAI BNA DA TE

0  |  1
Top