ХӨСҮТ хүлээж авсан гадаадын бүх иргэнийг БҮРЭН ЭДГЭЭЖ ЧАДЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын талаарх шинэ мэдээллийг хүргэлээ. 

Өнөөдрийн /2020.05.05/ тухайд батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт  бүртгэгдсэн тохиолдол 41 болсон байна. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Халдвар авсан эдгээр 41 тохиолдлын 13 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан байна.

Өнөөдөр Турк улсын нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарснаар коронавирусний халдвартай гэж оношлогдон, ХӨСҮТ-д эмчлүүлсэн гадаадын иргэд бүгд эрүүл болж, коронавирусийг яллаа. 

Өчигдрийн тухайд тусгаарлалтад байгаа 275 хүнээс шинжилгээ авсан байна. Мөн Дорнод аймагт тандалтын шугамаар зургаан хүнээс шинжилгээ авсан байна. 

Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд болон Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн зургаан хүнд коронавирусийн халдвар илрээгүй.

Дорнод аймаг дахь "Петрочайна Дачин тамсаг" компанийн жолооч халуурч, хоолой нь өвдсөн байсан ба томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжлэхэд хариу нь эерэг гарсан ч лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ. 

Мөн Дархан-Уул аймагт ачаа тээврийн 26 жолоочоос авсан шинжилгээнээс халдвар илрээгүй байна. 

Top