ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Өнөөдөр 2020.05.07. Энэ оны 127 дахь өдөр бол он дуусахад 239 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 24 минутад мандлаа. 20 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 15 хэм, шөнөдөө -1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Армен, Беларусь, ОХУ-д Радиогийн өдөр бол Данид Залбирлын өдөр, Казахстанд Эх орноо хамгаалагчдын өдөр, Шотландад Хаврын баяр тохиож байна.

Өнөөдөр Италийн алдарт найруулагч Ружеро Деодато, Нобелийн шагналт, Канадын химич Сидни Олтмен, Өмнөд Солонгосын тамирчин, олимпын аварга Ким Нам Сун, Оросын цаначин, олимпын аварга Александр Легков зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1992 оны тавдугаар сарын 7-11-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ди Пэний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн БНХАУ-д албан ёсны найрсаг айлчлал хийжээ. Энэ нь 30 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Хятадад айлчилсан явдал байлаа.

2003 оны энэ өдөр “Хувьсгалт Монгол” танкийн хөшөөг 120 мянгатаас Зайсан толгой руу нүүлгэн шилжүүлжээ.

2013 оны энэ өдөр “Тираннозавр батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монголын талд хүлээлгэж өгөв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1663 оны энэ өдөр Лондоны төвд Хатан хааны театр нээгджээ. Уг театр есөн жилийн дараа шатсан ч хуучин сууринд нь дахин барьсан билээ. Энэхүү театр өдгөө Английн хамгийн эртний театр юм.

1744 оны энэ өдөр хатан хаан Елизавета Петровнагийн зарлигаар ОХУ-д цаазын ялыг цуцлав.

1907 оны энэ өдөр Туркийн хөл бөмбөгийн “Фенербахче” клуб үүсгэн байгуулагджээ.

1947 оны энэ өдөр Монгол, Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэг байгуулагдав.

2000 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин тангаргаа өргөжээ. Тэрбээр 2000 онд Төрийн тэргүүнээр анх удаагаа сонгогдож байсан бол өдгөө ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг дөрөв дэх удаагаа хашиж байна.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, лус тахих, хүүхэд үрчилж авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцох, цөөрөм байгуулахад таагүй.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top