ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Өнөөдөр 2020.05.13. Энэ оны 133 дахь өдөр бол он дуусахад 233 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 16 минутад мандлаа. 20 цаг 21 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бразилд Боолчлолыг цуцалсан өдөр бол ОХУ-д Хар тэнгисийн флотын өдөр тохиож байна.

Өнөөдөр Зөвлөлтийн сансрын нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Владимир Жанибеков, Америкийн дуучин Стиви Вандер, Энэтхэгийн шашны тэргүүн Шри Шри Рави Шанкар, Америкийн сагсан бөмбөгч Дэннис Родман, Оросын эстрадын дуучин Маша Распутина, Английн кино жүжигчин Саманта Мортон, Роберт Паттинсон, Норвегийн дуучин Александр Рыбак зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1998: Монгол, Хятад хоёр улсын хамтарсан Монголын Төмөртийн-Овооны цайрын баяжуулах үйлдвэрийг нээх гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотод болжээ. Энэ нь Хятад Улсаас Монгол Улсад хэрэгжүүлсэн хамгийн том төсөл байв.

2015: Монголын хөл бөмбөгийн холбоо “Арвайн үндэс” ХХК-тай дөрвөн жилийн хугацаатай, 500 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1829: Алдарт Пушкин эхнэр Наталья Гончаровадаа гэрлэх санал тавьжээ.

1830: Эквадор Колумбын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болов.

1888: Бразилд боолчлолыг цуцалжээ.

1927: Киевт “Динамо Киев” хөл бөмбөгийн клуб байгуулагдав.

1958: Австралийн иргэн Бен Карлин тээврийн завиар дэлхийг тойрохоор аялалд гарчээ. Тэр 10 жилийн хугацаанд 62 мянган км зам туулан эх орондоо ирсэн байна.

1966: “Rolling Stones” хамтлаг “Paint it Black” цомгоо гаргажээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд таагүй.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top