КОВИД-19: Рамзан Кадыров тусгаарлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

“Чечений тэргүүн Рамзан Кадыров шинэ төрлийн коронавирусний халдварын сэжгээр тусгаарлагдан, эмнэлгийн тусламж авч байна” гэж Интерфакс мэдээллээ.

Мэдээнд дурдсанаар Кадыров хэд хоногийн өмнө бие нь муудаж, эмчид үзүүлэхдээ ханиад хүрсэн гэж хэлж байжээ. Гэвч сайжраагүй тул Москвагийн эмнэлэгт үзүүлэхэд сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан байна.

Одоогийн байдлаар Чеченьд халдварын 1026 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас бараад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top