ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Өнөөдөр 2020.05.27. Энэ оны 147 дахь өдөр бөгөөд он дуусахад 218 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа. 20 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, өдөртөө 25 хэм, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Японд Тэнгисийн цэргийн өдөр бол Нигерид Хүүхдийн, Боливд Ээжүүдийн, Киргизэд Номын сангийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Испанийн жүжигчин, дуучин Ана Белен, “Оскар”-ын шагналт Италийн найруулагч Жузеппе Торнаторе, Английн хөл бөмбөгч Пол Гаскойн, жүжигчин Жозеф Файнс, Пол Беттани, Америкийн жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Крис Колфер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1895 оны энэ өдөр Английн зохион бүтээгч Бирт Акрес кино проекторын патент авчээ.

1921 оны энэ өдөр Афганистан тусгаар улс болов.

1930 оны энэ өдөр Ричард Дрю скочны патент авчээ. Скочийг анх автомашиныг будах үед шилийг нь хамгаалахад ашиглаж байсан аж.

1933 оны энэ өдөр Уолт Диснейн “Гурван тоорой” хүүхэлдэйн кино нээлтээ хийжээ.

1937 оны энэ өдөр Сан-Францискод “Алтан хаалга” гүүрийг нээв.

1960 оны энэ өдөр Туркт төрийн эргэлт болжээ.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна гэж дорнын зурхайд буужээ.

Энэ өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн бол гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.102) 2020 оны 05 сарын 27

Энэ их сайхан булан шүү.

1  |  0
Top