КОВИД-19 | Хятадад коронавирус шинж тэмдэггүйгээр илэрч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Хятадад хоногт коронавирусний халдварын 29 тохиолдол бүртгэгджээ. Үүний 28 нь шинж тэмдэггүйгээр илэрсэн тохиолдол аж. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр нийт өвчлөгсдийн тоо 82993 болж, эдгэрсэн хүний тоо 78 мянгад хүрсэн байна.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И саяхан БНХАУ болон Орос хамтран коронавирусний халдварын тархалтын эсрэг тэмцэнэ, энэ нь хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чухал алхам болно гэж мэдэгдсэн юм. Тэгвэл АНУ Хятадыг коронавирусний талаарх мэдээллийг нууж байсан, санаатайгаар дэлхий дахинд тараасан гэж буруутгаж байгаа юм. Вашингтон энэ асуудлаар мөрдөн шалгалт явуулна гэдгээ ч мэдэгдсэн.

Коронавирусний халдвар сүүлийн үед шинж тэмдэггүй хэлбэрээр илрэх болсон юм. Иймээс иргэд та бүхэн олон хүн цуглардаг газраар явахаас зайлсхийж, агаар муутай орчинд удаан байхаас татгалзан, хүмүүстэй зайнаас харилцах дэглэмийг сахиарай. Мөн гараа савандаж угаах, амны хаалт зүүх, гэр, ажлын байрандаа агаар оруулж байх зэрэг эрүүл ахуйн дэглэмийг дагах нь чухал юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 27

Хогийн хятадаас төлбөр нэхэцгээе.

0  |  1
Su ah(202.179.24.193) 2020 оны 05 сарын 27

Covid 19 ийн тархалтанд Хятад Америк 2 буруутай. Тэд албаар тараасан бас лабораторит гаргаж наймаалцсан. Хохирогч нь дэлхийн улс орнууд. Монголын бүх гадаад өрийг энэ 2 гүрэн бүрэн хариуцаж 0 лэх ёстой.

1  |  1
Top