КОВИД-19 | Бразилд өвчлөгсдийн тоо 414 мянга давлаа

2020 оны 05 сарын 28

Бразил улс коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа билээ. Тус улсад халдварын тоо огцом өсөж байгаа юм. Бразилд өнөөдрийн /2020.05.28/ байдлаар нийт өвчлөгсдийн тоо 414661 болж, 166647 хүн эдгэрсэн бол 25697 хүн нас баржээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт 20 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бразилын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор сүүлийн 14 хоногт Бразилд зорчсон гадаадын иргэдийг АНУ-руу оруулахгүй байх хориг тавьсан билээ.

Дэлхий дахинд АНУ 1.734,794 халдварын тохиолдлоор нэгдүгээрт яваа бол дараа нь Бразил улс, гуравт ОХУ 370680 тохиолдолтой, дөрөвт Их Британи 267240, тавд Испани 236769 тохиолдолтойгоор явж байна.

 

Top