ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

Өнөөдөр 2020.06.01. Энэ оны 152 дахь өдөр бөгөөд он дуусахад 213 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа. 20 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 4 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Монгол Улсад энэхүү өдрийг Эх, үрсийн баярын өдөр хэмээн тэмдэглэдэг. Өнөөдөр мөн Дэлхийн Эцэг, эхчүүдийн өдөр.

Тунист өнөөдөр Ялалтын өдөр бол Багамын арлуудад Хөдөлмөрийн өдөр, Камбожид Мод тарих, Кенид Эрх чөлөөний, Палауд Ерөнхийлөгчийн, Самоад Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Английн бас-гитарчин, “The Cure” хамтлагийн гишүүн Саймон Гэллап, шатарчин Найжел Шорт, Австралийн жүжигчин, поп дуучин Жейсон Донован, Германы супер модель Хайди Клум, Канадын дуучин Аланис Мориссетт, Венесуэлийн фото модель, 2008 оны Ертөнцийн мисс Дайана Мендоса, Их Британийн жүжигчин Том Холланд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1979: Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр байгуулагдсан “Хүүхдийн төв номын сан” нээгджээ.

2004: Сүүлийн хоёр жил гаруй ширүүн өрсөлдөгчтэй тулгараад байсан Хятад Улсын ӨМӨЗО-ны Бугат хотын ган төмрийн зураг  төслийн судалгааны ерөнхий газар Монгол Улсын Улаанбаатар хотноо хүн амын хэт төвлөрлийг зохицуулах төсөл боловсруулан Улаанбаатар хотноо гэрээ байгуулав. Азийн хөгжлийн банкнаас зээл олгосон “Дулааны байгууламж” төсөл нь Монгол Улс дахь дулааны эрчим хүчний байгууламж дотор хамгийн том байгууламжийн төсөл юм. БНХАУ өдгөө Монгол Улсын хамгийн том гол батлан даагч болжээ.

2011: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хооронд байгуулах ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөн, хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гаргах болсон байна. Энэхүү 500 сая ам.долларыг мах, хуурай сүү боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авахад зарцуулах аж.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ.

Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр нялхсын хурим хийх, сүм дуган сэргээх, огторгуйн үүд боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, сэтгэл муутантай нөхөрлөх, архи уух, тамхи татахыг цээрлээрэй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top