ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 06 сарын 02

Өнөөдөр 2020.06.02. Энэ оны 153 дахь өдөр бөгөөд он дуусахад 212 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа. 20 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороо шивэрнэ. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Иргэний нисэхийн өдөр бол Хойд Солонгост Хүүхдийн өдөр, Орост Эрүүл хооллолт болон хэтрүүлж идэхээс татгалзах өдөр юм.

Өнөөдөр Канадын хоккейч Лэрри Робинсон, Голландын алдартай гэрэл зурагчин Эрвин Олаф, Америкийн жүжигчин Уэнтуорт Эрл Миллер, Закари Куинто, Жастин Лонг, Морена Баккарин, Оросын теннисчин Николай Давыденко, жүжигчин Юлия Снигирь, Аргентины хөл бөмбөгч, олимпын аварга Серхио Агуэро зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922: Монгол Улсаас Зөвлөлт улсад суух Элчин сайд Даваа мээрэн ЗСБНХОУ-ын ГТХ-ны дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

1924: Монголын худалдаа Аж үйлдвэрийн банк нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

2008: БНХАУ-ын Манжуур, Ар Хашаатын хилийн боомтоор 350 тонн үр тариа нууцаар хил давуулахаар завдсаныг боомтын ажилтан илрүүлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1973: Амстердамын төвд Винсент ван Гогийн музей нээгджээ.

1979: Ромын пап II Иоанн Паул Польшид анх удаагаа айлчилсан байна.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно.

Энэ өдөр луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, лус тахих, хүүхэд үрчилж авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top