КОВИД-19 | Мексикт метронд ярихгүй байхыг сануулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

Мексикийн нийслэл Мехико хотод иргэдийг метрогоор зорчихдоо “COVID-19”-ийн халдвараас сэргийлж юм ярихгүй байхыг сануулжээ. Метроны компанийн зүгээс “чимээгүй байх нь халдварын тархалтыг зогсооно” гэх дүрэм баримталж,  хязгаарлагдмал орон зайд халдварын хүчин зүйл болж болзошгүй хүмүүс ярих үеэр ялгардаг тоосонцрыг багасгахыг зорьж байгаа аж.

Хотын захиргаанаас дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн метрогоор зорчигчид бүгд эмнэлгийн нэг удаагийн зориулалттай амны хаалт зүүх журам гаргасан байна.

Мексикт 90 гаруй мянган хүн халдвар авч, 10 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.

ДЭМБ өмнө нь Өмнөд Америк коронавирусний халдварын шинэ голомт болоод байгааг зарласан билээ.

Top