ЦАГ АГААР | Бага зэргийн бороотой

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07

 

Өнөөдөр Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур өмнөх гурван өдрийн дундаж температураас буурч 18-20 хэмийн дулаан байна.

 

2020 оны зургаадугаар сарын 07-ны 08:00-20:00 цаг хүртэл нийт нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 7-12 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсэж 15-20 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top