КОВИД-19 | Эмнэлгээр үйлчлүүлж байхдаа халдвар авах эрсдэлтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07

Европын зарим оронд коронавирусний халдварын тархалт буурах хандлага ажиглагдаж байгаа ч халдварын дахин дэгдэлт гарах эрсдэлтэй байгааг ДЭМБ мэдээлжээ. Халдварын индекс нэг хувиас дээш гарвал дэгдэлт дахин гарах аж.

Түүнчлэн иргэд эмнэлгээр үйлчлүүлж байгаад халдвар авах тохиолдол нэмэгдэж байгаа гэнэ. Коронавируснээс өөр өвчнөөр эмнэлэгт хандсан хүмүүс халдвар авах болсон учир ДЭМБ иргэдэд хандан онцын шаардлагагүй бол эмнэлэгт үзүүлж, шинжилгээнд хамрагдаж, хэвтэж байгаа хүнийг дагаж олуулаа явахгүй байхыг анхааруулж байна.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор АНУ, Их Британи, Бразил улс тэргүүлж буй. Хойд хөрш ОХУ халдварын нийт тохиолдлын тоогоор дэлхийд гуравдугаарт явж байгаа ч нас баралт дээрх гурван улстай харьцуулахад бага байгаа юм.

 

Top