Жил бүр Москвагийн Кремлийн дэргэд Улаан талбайд болдог уламжлалт номын баяр цар тахалтай энэ үед ч гурван өдрийн турш зохион байгуулагдлаа. Гэхдээ шинэ дүрмээр явагдсан. Талбайд тусгай урилгаар халуун үзсэний дараа оруулж, өдөрт 6000 хүн л үйлчлүүлж байв. Хөл хориогоор хямралд орсон хэвлэл, утга зохиолын салбараа дэмжих нь гол зорилго байлаа.
Хэвлэлийн 200 гаруй компани оролцсон ч зарим газар ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс энэ жил оролцсонгүй.
Баяр болсон талбайг бүрэн ариутгаж, зайг яг таг бариулж байв. 7-гоос бага, 65-аас дээш насны хүмүүсийг энэ удаад талбайд орохыг хоригложээ.
Ихэнх хэвлэлийн газар Номын баярын орлогынхоо 10 хувийг коронавирустэй тэмцэж байгаа эмч нарт хандивлаж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )