КОВИД-19 | Бразилд хоногт 17 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Бразил улсад хоногт коронавирусний халдварын 17110 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 867.882 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Бразилд хоногт 612 хүн нас барсан байна. “COVID-19”-ийн улмаас нийт 43389 хүн нас баржээ. Цар тахал эхэлснээс хойш Бразилд 43332 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж, нас баралтын хувь тав байгаа гэнэ.

Нийт эдгэрсэн хүний тоо 437512 болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онц байдлын асуудал эрхэлсэн захирал Майкл Райан Бразилын эрүүл мэндийн систем бүхэлдээ хэт ачаалалгүй, “COVID-19”-ийн халдвар өсөж буй нөхцөл байдалтай зохицож ажиллаж чадаж байгаа гэж мэдэгджээ.

 

Top