КОВИД-19 | Хятадад вирус бараагаар дамжин зөөвөрлөгдөж орж иржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

БНХАУ-д хоногт коронавирусний 67 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 49 нь идэвхтэй тохиолдол бол 18 нь шинж тэмдэггүй халдвар аж. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь Бээжинд илэрч, бусад нь Сычуань, Чунцин, Шэньси, Шанхай, Фузянь болон Хубэй мужид бүртгэгджээ. Урд хөршид хоногт нас баралт бүртгэгдсэнгүй.

Бээжинд бөөний худалдааны захаас “COVID-19” илэрсний дараа захад хяналт тогтоож, We chat pay ашиглан иргэдээ хянан, хязгаарлалтын арга хэмжээгээ эргүүлэн сэргээгээд байна.

Бээжин болон Хубэй мужид батлагдсан халдвар нь тархвар зүйн хувьд холбоотой байжээ. Вирус гаднаас бараа бүтээгдэхүүнээр дамжиж зөөвөрлөгдөж орж ирсэн гэж үзэж байгаа аж. Хүнсний захад гарсан халдварын дэгдэлт нь вирусээр бохирлогдсон далайн гаралтай хүнс, махнаас үүдэлтэй байж магадгүй гэжээ.

 

Top