ОХУ-ын шүүх АНУ-ын иргэнд 16 жилийн ял оноожээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15


ОХУ-ын Москва хотын тойргийн  шүүхийн даваа гарагийн хуралдаанаар АНУ-ын иргэн, бизнес эрхлэгч Пол Веланд хууль бусаар тагнах ажиллагаа явуулж, мэдээлэл задруулах зорилгоор цуглуулсан хэргээр 16 жилийн хорих ял оноосон байна.

Түүнд холбогдох хэргийг нэгдүгээр сараас эхлэн хэлэлцэж эхэлсэн бөгөөд ийнхүү таван сар үргэлжилсний эцэст ял оноожээ.

АНУ-аас ОХУ-д суух Элчин сайд Жон Салливан үүнийг дипломат харилцаанд сэв суулгах үйлдэл, хэргийг бүрэн нотолж чадаагүй байхад ял оноосон гэж үзэж буй аж.

Үүнтэй холбогдох материал, шүүх хуралдааны процесс зэргийг АНУ-ын Гадаад харилцааны яам, Холбооны Засгийн газарт өгөхөөр болжээ.

Ял сонссон Пол Велан гэгч нь АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байгаад чөлөөнд гарсан, хувиараа бизнес эрхлэгч нэгэн аж.

Энэ оны эхээр найзынхаа хуримд оролцохоор Москва хотын зочид буудалд байрлаж байхад нь ОХУ-ын тусгай албаныхан баривчлан саатуулжээ.

Тусгай албаныхан зочид буудлын өрөөнөөс нь ОХУ-ын төрийн нууцад хамаарах хэдэн зуун хуудас материал бүхий флаш болон хард диск илрүүлсэн юм.

Гэвч тэрээр шүүх хуралдааны явцад “Зохион байгуулалттайгаар хэрэгт холбогдуулсан хэрэг, флаш, диск байгааг мэдээгүй байхад нэг танил маань орж ирээд түр хадгалж бай, гарчхаад ирье гэсэн” гэж мэдүүлж байжээ.

 

Эх сурвалж: Fortune

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top