Өмнөд Солонгост хоногт “COVID-19”-ийн халдварын 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНСУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр тус улсад батлагдсан нийт халдварын тоо 12155 болжээ.
Эдгэрсэн хүний тоо 10760 болсон бол 278 хүн коронавирусний халдвараар нас барсан байна.
Өмнөд Солонгост Сөүл болон Кёнги аймагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа юм. Сөүлийн шөнийн клуб, цахим худалдааны хүргэлтийн төв болон орон нутгийн жижиг сүмүүдээс голомттой халдварын тоо нэмэгдэх болжээ. Шөнийн клуб, сүмүүдээр үйлчлүүлсэн иргэд болон тэдний гэр бүл, ойрын хавьтлуудаас халдвар илэрсээр байна.
