КОВИД-19 | Коронавирус Европоос гаралтай байж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Коронавирусний халдварын тархалт дахин эрчимжих аюултай байгаа энэ үед иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, бусдаас зай барих, олон нийтийн газраар явахгүй байх, ханиаж найтаахдаа тохой руугаа найтаах зэрэг ариун цэврийн дэглэмүүдийг сахиарай. Амны хаалт нь халдвараас 85 хувь, нүүрний хаалт 78 хувь сэргийлдэг байна.

БНХАУ-д хүнсний захаас голомттой халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор бага, дунд сургуулийн хичээлийг зогсоож, онлайнаар сургах болжээ. Хятадад сүүлийн тав хоногт 106 тохиолдол илэрсний 11 нь эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан аж.

Хятадын Өвчин судлалын үндэсний төвийн эрдэмтдийн судалгаагаар коронавирус нь үүсгэгчийн хувьд Европоос гаралтай яргай загаснаас үүдэлтэй байж болзошгүй гэх дүгнэлт гарсан талаар тус төвийн захирал мэдээлжээ.

Өвчлөлийг хязгаарлаж чадаж байгаа орнуудад ч халдвар дахиж гарах магадлал өндөр байгаа учир сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсаар байна.

 

Top