КОВИД-19 | Дексаметазон эм хүнд өвчтөнүүдийг эмчлэхэд ҮР ДҮНТЭЙ байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдлын тоо найман сая давлаа. Нас барсан хүний тоо 440.290 болжээ. Гэсэн ч шинжилгээ, тусгаарлалтын үр дүнд олон орон халдварыг тогтоон барьж байгааг ДЭМБ сайшааж байна. Түүнчлэн вирусний судалгаа шинжилгээнд нэлээд дэвшил гарчээ. ДЭМБ Их Британийн судлаачдын шинжилгээний тайланг хүлээж авсан бөгөөд Дексаметазон эмийг хүнд болон маш хүнд өвчтөнүүдийн эмчилгээнд үр дүнтэй байгааг тогтоосон байна. Уг эм нь амьсгалын аппарат шаардлагатай байгаа өвчтөнүүдийн нас баралтыг бууруулж байгаа аж. Гэхдээ эмийг эмчийн нарийн хяналт дор хэрэглэнэ. Харин хөнгөн өвчтөний эмчилгээнд хэрэглэгдэх үр дүнтэй эм шаардлагатай байгаа аж.

Коронавирусний халдварын эсрэг шинжлэх ухааны олон дэвшил гарч байгаагийн нэг нь өөрийгөө цэвэрлэх амны хаалт аж. Уг амны хаалт нь утасны цэнэглэгчээс дулаан аван вирусийг устгах чадалтай юм байна.

 

Top