Буркина-Фасо улсын нийслэл Уагадугугийн ойролцоох боржин чулууны карьерт мянга орчим хүн ажилладаг. Тэд боржин малтаж гаргаад хотод аваачиж зарна. Коронавирусний улмаас сургуулиуд хаагдаснаар сурагч хүүхдүүд ч энд ажиллах болжээ.
Арай том хүүхдүүд аав ээждээ туслах гэж ирсэн бол жижгүүд нь харах хүнгүй болохоор гэрээ орхижээ.
4 настай Мелисса Каборе охин тоглож байна.
Аав ээж нь боржин олох гээд завгүй тул тэр өөрөө өөрийгөө болгоно.
7 настай Умеима Уэдраогод ч хийх ажил их бий.
Насанд хүрэгчид, хүүхдүүд бүгд ажлын хувцасгүй. Зарим нь хөл нүцгэн ажиллана.
Гэмтэл бэртлээс гадна тэд архаг хууч өвчтэй болдог.
Байнга тоос шороонд амьсгалах тул өвчин хүрэх нь аргагүй.
13 настай Самира Кабре, 8 настай Оуму Каборе хоёр боржин зөөж байна.
Хагараагүй сайн чулуу олбол 50 центээр зарна.
Гэхдээ тэд өдөртөө дээд тал нь 2 долларын л орлоготой.
Ажлын завсарлагаагаар тоглоно.
36 настай Саламата Сама бяцхан охиноо ажилдаа авчирсан.
Уйлах бүрт нь саатуулах гэж ажлаа зогсооно.
19 сая хүн амтай энэ орны хүн амын 40 хувь нь нэн ядуу гэсэн тоо бий. Тийм болохоор энэ улсын 5-17 насны хүүхдүүдийн 60 хувь нь аав ээждээ туслаж, ажил хийдэг гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Хүүхэд бол бараг нялх хүүхэд гэсэн үг