Хөл хорионы дэглэм зөрчсөн Зеленскийг торгохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Украины Хмельницкий хотын шүүх коронавирусний улмаас тогтоосон хөл хорионы дэглэмийг зөрчсөн Ерөнхийлөгч Владимир Зеленскийг торгохгүй байх шийдвэр гаргажээ.

Украины Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүхий л хугацаанд халдашгүй эрхийг нь харгалзан үзэж, захиргааны хариуцлага хүлээлгэхээс татгалзах боломжтой гэж шүүгч Андрей Мисинкевич хэлсэн байна.

Зеленский энэ сарын эхээр Хмельницкийн нэгэн кафены цар тахлын улмаас тогтоосон хөл хориог зөрчиж, зөвшөөрөлгүй хэсэгт нь кофе уужээ. Уг явдлын дараа Украины Ерөнхийлөгч торгуулиа төлөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн билээ.

Хүмүүс түүнийг хөл хорионы дэглэм зөрчлөө гэж үзсэнтэй Зеленский санал нэгджээ.

 

Top