КОВИД-19 | БНСУ-д хоногт 67 тохиолдол илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 20

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 67-гоор нэмэгджээ. Нийт халдварын тоо 12373-д хүрсэн байна.

БНСУ-д шинээр илэрсэн 67 тохиолдлын 31 нь хилийн чинадаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол байжээ.

Эдгэрсэн хүний тоо 10856 болсон бол нас баралт 280 болжээ. БНСУ-д одоогийн байдлаар 1.170.901 хүнийг шинжилгээнд хамруулснаас 1.137.058 иргэний хариу сөрөг гарч, 21470 иргэний хариу хүлээгдэж байгаа аж. Тусгаарлалтад 1237 иргэн байна.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл, Кёнги аймагт ихэнх халдварын тохиолдол илэрч байгаа юм. Сөүлийн шөнийн клуб, цахим худалдааны ложистик төв болон орон нутгийн жижиг сүмүүдээс голомтолсон халдварын тоо нэмэгдсээр байна.

Top