Оросын цэргийнхэн Сирийн сурагчдад тусламж хүргэв

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 20

Оросын цэргийнхэн Сирийн сурагчдад 800 гаруй цүнх хүргэжээ. Оросын армиас үзүүлж байгаа тусламжийн үүргэвчнүүдэд хичээлийн хэрэгсэл дүүргэсэн байна.

Сири дэх Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх төвийн төлөөлөгч Алия Козинагийн мэдээлснээр тусламж Сирийн хэд хэдэн мужийн сургуульд хүрчээ.

Түүнчлэн Оросын цэргүүд 300 гаруй км-ийн маршрутад эргүүл хийсэн байна.

Сирид өнөөдрийн /2020.06.20/ байдлаар коронавирусний халдварын 187 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ. Эдгэрсэн хүний тоо 78 байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top