Че Геварагийн мэндэлсэн газрыг худалдана

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26


Аргентин улсын Росарио хотын төвд орших Че Гаварагийн мэндэлсэн барилгыг эзэмшигч нь худалдахаар болжээ.

20 дугаар зууны дэлхийн улс төрийн түүхэнд тодооор тэмдэглэгдэх хувьсгалч Эрнесто “Че” Геварагийн төрсөн байрыг эзэмшигч Францисъо Фарружиа 240 кв.м байрыг зарах аж.

Тэрбээр 2002 онд энэ байрыг худалдан авч байжээ.

Одоогоор худалдах үнэ нь тодорхой болоогүй байна.

Хувьсгалч үзэлтэй Эрнесто “Че” Гевара 1928 онд Аргентин улсын Росарио хотод чинээлэг дундаж айлын гэр бүлд төрсөн юм. Тэрбээр 1953-1959 онд Кубын дарангуйлагч Фулгенсио Батистаг түлхэн унагаах хувьсгалд голлох үүрэг гүйцэтгэсэн билээ.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top